Энэ зааврын төгсгөлд Оюунцэцэг Бат-Эрдэнээс Франц хэлний 1 цагийг 5 credit-ээр авч, session completed болсон байна. Credit нэг удаа шилжинэ.
Урьдчилсан нөхцөл
- Node.js 18 буюу түүнээс шинэ.
- Энэ репозиторыг татсан байх.
- 3000 порт чөлөөтэй.
- Демо нууц үг:
your_account_password. - Оюунцэцэг
oyuntsetseg@num.edu.mn, Бат-Эрдэнэbaterdene@num.edu.mn.
1. Серверийг асаах
node server.js
Хөтөч дээр http://localhost:3000 нээгдэнэ. Цонхыг хаахгүй.
2. Оюунцэцэгээр нэвтрэх
Нүүр дээр Суралцагчаар орох (Оюунцэцэг) дээр дарна.
3. Франц хэл хайх
Хайлт дээр ур чадвар Франц хэл, ангилал Хэл гээд Хайх дээр дарна. Бат-Эрдэнэ гарч ирнэ.
4. Үнэлгээ, no-show хувийг харах
Картан дээрх од, дууссан session-ы тоо, no-show хувийг уншина. Session санал болгохоос өмнө энэ дэлгэц хангалттай.
5. 5 credit-ийн цаг санал болгох
Session санал болгох дээр дарна. Эхлэхийг одоогоос 1 цагийн дараа, дуусахыг түүнээс 1 цагийн дараа, credit 5 гэж бөглөнө. Илгээх. Lab 2-ын 2026-10-12 14:00–15:00 цаг өнгөрсөн тул эхний check-in-ийн дараа сервер түүнийг unconfirmed болгоно. Тиймээс энэ зааварт дуусаагүй цаг ашиглана.
6. Бат-Эрдэнээр орох
Гарах, дараа нь Заагчаар орох (Бат-Эрдэнэ).
7. Саналыг зөвшөөрөх
Миний session дээр Франц хэлний картыг олж Зөвшөөрөх дээр дарна. Төлөв confirmed болно.
8. Заагч check-in хийх
Тэр карт дээр Check-in дарна. Заагчийн тал тэмдэглэгдэнэ. Credit одоохондоо хөдлөхгүй.
9. Суралцагч check-in хийх
Гараад Оюунцэцэгээр дахин орно. Миний session дээр Check-in дарна.
10. Үр дүнг шалгах
Төлөв completed болно. Credit цэсэнд Оюунцэцэгийн үлдэгдэл 5-аар буурч, Бат-Эрдэнийнх 5-аар нэмэгдсэн байна. Энэ бол энэ зааврын үр дүн.
Доорх файл 2–10-р алхмыг нэг удаагийн командаар давтана. Сервер ассан хэвээр байхад:
node docs/lab07/guide/examples/book-french-session.mjs
Амжилттай бол status нь completed, skill нь Франц хэл, credits нь 5 гэж хэвлэнэ.